• kenburns1

    МАНАЙ КОМПАНИ

    НАЙДВАРТАЙ

    ХАРИУЦЛАГАТАЙ

    ТҮРГЭН ШУУРХАЙ 

  • fullslide2

    Уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрлэл

    <
  • kenburns1

    Уул уурхайн тэсэлгээний ажил үйлчилгээ

  • fullslide2

    Уул уурхайн тэсэлгээний өрөмдлөг

  • kenburns1

    Уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрлэл

  • kenburns1

    Уул уурхайн тэсрэх материалын тээвэрлэлт

  • kenburns1

    Уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрлэл

  • kenburns1

    Уул уурхайн тэсэлгээний ажил үйлчилгээ

  • fullslide2

    Уул уурхайн тэсрэх материалын импорт, худалдаа

    <
  • kenburns1

    Уул уурхайн тэсрэх бодисын үйлдвэрлэл

Бидний тухай

“Пауэр Бласт” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг гадаад, дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, уул уурхайн томоохон төслүүдэд хамтран ажилласаар өдгөө 5 дахь жилийнхээ ойтой золгож, ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэйгээр урагшилж явна.

Бидний оршин тогтнохын үндэс болсон бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч болон бидний амжилтын гол түлхүүр болсон компанийнхаа нийт ажилтнууд та бүхэнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхэд таатай байна.

Та бидний ажил үйлс, хамтын ажиллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байдаг бөгөөд бид ямагт та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш байхын төлөө хичээн ажиллах болно.

Хүндэтгэсэн,
Ерөнхий захирал
Ж.Баяржавхлан

ҮНЭТ ЗҮЙЛС

Productive   -Өндөр Бүтээмжтэй
Ongoing     -Тасралтгүй, зогсолтгүй
Wealthy     -Баялагтай, чинээлэг
Enormous    -Маш том, хүчирхэг
Responsible   -Хариуцлагатай,ухамсартай
Brave      -Зоримог, дайчин
Legitimately   -Хуулийн дагуу
Amazing    -Гайхалтай, шагшмаар
Smart      -Ухаалаг, уян хатан
Trustworthy   -Итгэлтэй, найдвартай


ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид оршин буй газар бүртээ байгаль орчноо дээдэлсэн, хэрэглэгчийнхээ шаардлагад бүрэн нийцсэн, ажиллагчдынхаа ахуй амьдарлыг тэтгэсэн, хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлнэ.

БАРИМТЛАХ ЗАРЧИМ
-Эрхэлсэн ажилдаа нягт нямбай хандана
-Хамт олондоо үнэнч шударга байна
-Аливаад шинийг санаачлагч байна
-Байгууллагын эд хөрөнгөд ариг гамтай байна
-Өөриймсөг хандана
-Цаг хугацаатай уралдаж ажиллана

АЛСЫН ХАРАА
“2020 ОНД ЖИЛИЙН ЭРГЭЛТ 30 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН, ХУВЬЦААТ КОМПАНИЙН СТАТУС БҮХИЙ КОРПОРАЦИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛСОН БАЙНА.”

УРИА ҮГ
“ГҮЙЦЭД ТҮРҮҮЛНЭ”

Уурхай, зам, барилгын материалын карьер, далд уурхайн нэвтрэлтийн ажил, босоо ам байгуулах, бэхлэх, тоноглох, уурхайн байгууламжууд барих зэрэгцээ өрөмдлөг тэсэлгээний иж бүрэн сервис үйлчилгээ үзүүлж, мөн техник-эдийн засгийн үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө боловсруулах, тайлан, тооцоо гаргах зэрэг зураг төслийн ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн.

   “Пауэр Бласт” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын импорт, худалдаа, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн тэсэлгээний ажил үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр 2011 оноос тогтвортой ажиллаж байгаа Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

  Тус компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулж, АНУ-ын сүүлийн үеийн суурин төхөөрөмж, технологиор энгийн тэсрэх бодис (ANFO)-ыг Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын дагуу үйлдвэрлэж байна. Энэ нь бусад төрлийн тэсрэх бодисоос харьцангуй хямд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тротил агуулаагүй, тээвэрлэх, хадгалах, ашиглах явцад аюул багатай бүтээгдэхүүн билээ.

  Манай компани бүтээгдхүүнээ дотоодын уул уурхайн үйлдвэрлэлд өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН “Монголросцветмет” ХХК, Хөтөлийн “Цемент-Шохой” ХК, “Могойнгол” ХК, “Монполимет” ХХК, “Монроуд” ХХК, “Өсөх зоос” ХХК зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

  Бид “Ашигт малтмалын тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг чанд баримтлан ил болон далд уурхайн нөхцөлд өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийхээ шаардлагад нийцүүлэн харилцан үр ашигтайгаар хийж гүйцэтгэж байна.

“Пауэр Бласт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүрийн Хүүхдийн баяр, Шинэ жилийн баяраар Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг дэх цэцэрлэгийн хүүхэд багачууддаа бэлэг өгдөг уламжлалтай билээ.

Энэхүү уламжлалаараа тус компанийн удирдлагууд 2016 оны 5-р сарын 31-ний өдөр дээрх цэцэрлэгийн хүүхэд багачуудад хүүхдийн баярын мэнд хүргэж, бэлэг гардуулан өглөө.

Мөн бэлэг гардуулах арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн удирдлагын хүсэлтийг хүлээн авч, цэцэрлэгийн уурын зууханд нүүрс нийлүүлэхээр болов.

Үйлчилгээ

...
...
...
...

Үйлдвэрлэл

  Тус компани нь 2012 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энгийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулах, бүтээгдэхүүний чанарт хяналт хийх лаборатори, туршилтын полигон бүхий цогцолбор байгууламжийг барьж байгуулан ашиглалтанд оруулсан бөгөөд бүтээгдэхүүний орц найрлагыг хянах, тоо хэмжээ тоолох удирдлагын автомат системээр тоноглогдсон АНУ-ын сүүлийн үеийн суурин төхөөрөмж, технологиор энгийн тэсрэх бодис (ANFO)-ыг Монгол Улсын Үндэсний MNS 4223-94 стандартын дагуу полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 кг-аар савлан үйлдвэрлэж байна.

Бидний үйлдвэрлэж буй энгийн тэсрэх бодис нь бусад төрлийн тэсрэх бодисоос харьцангуй хямд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тротил агуулаагүй, тээвэрлэх, хадгалах, ашиглах явцад аюул багатай бүтээгдэхүүн бөгөөд тэсрэх бодисын сорилт, судалгааны төв лабораторийн шинжилгээгээр баталгаажиж, Стандартчилал, хэмжил зүйн газраас олгосон бүтээгдхүүний тохирлын гэрчилгээтэй юм.

Түнш байгууллагууд

Худалдаа


...
...
...
...
...
...

Мэдээ мэдээлэл

Image
2015-10-22 08:49:52  

Нүүрсний Зах зээлийн мэдээлэл

2016 оны эхний 4 сарын Хятадын нүүрсний импорт 67.25 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.5%-аар буурчээ
Хятадын Гаалийн ерөнхий хорооны статистик мэдээгээр, 4-р сарын Хятадын нүүрсний импортын хэмжээ 18.8 сая тонн болж, өнгөрсөн сараас 4.52%-аар, өнгөрсөн жилийн мөн үеэс ...

дэлгэрэнгүй
Image
2015-10-22 08:50:20  

Дэлхийн хамгийн том 10 ил уурхайг цувралаар хүргэж байна.

3. Калгүүрли ил уурхай /Kalgoorlie Super Pit/ Австралийн хамгийн том ил уурхайн болох Калгүүрли нь 3.8км урт , 1.5км урт, 600м гүн бөгөөд сансараас харагддаг байна...

дэлгэрэнгүй
Image
2015-10-22 08:49:52  

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
 1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэдгээрийн...

дэлгэрэнгүй

Ажлын байр

Холбоо барих