Манай байгууллагыг сонгон дадлага хийн цаашид ажиллах сонирхолтой бүх мэргэжлийн оюутан залуусд бид бүхэн нээлттэй. Дадлага хийх сонирхолтой оюутан залуусыг дараах шалгуурын дагуу сонгон шалгаруулж дадлага хийх эрхийг олгоно.

ШААРДЛАГА

Эзэмшиж байгаа мэргэжилдээ сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байх
Сурлагын голч дүн 2,8-с дээш байх
Хүний нөөцийн менежер болон, дадлага хийх алба, салбар, нэгжийн удирдлага уулзаж зөвшөөрсөн байх
Дадлагажигч оюутны дадлагын удирдамж байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Иргэний үнэмлэхний хуулбар
1% цээж зураг
Сургуулийн томилолтын хуудас
Дүнгийн тодорхойлолт
Дадлагын удирдамж

Дадлагын анкет татаж авах
Бөглөсөн анкетаа uugii.1026@yahoo.com мэйл хаяг руу явуулна уу

  Манай компанийн амжилт бүтээлийн үндэс суурь нь үе үеийн ажилтан, ажиллагсдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон юм. Манай байгууллагад инженер техникийн ажилтнаас авахуулаад захиргаа, аж ахуй, үйлдвэрийн цеийн мэргэжилтэн хүртэлх олон төрлийн ажлын байрууд бий бөгөөд бид тухайн ажилд хамгийн тохирох хүнийг олж ажиллуулахыг зорьдог. Хэрэв та улс эх орныхоо хөгжилд гар бие оролцон ирээдүйн түүхээ бидэнтэй хамт бахархалтайгаар бүтээе гэвэл Монголдоо тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч манай компанийг сонгоорой.

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Шинээр ажилтан авахдаа дараах эх үүсвэрүүдээс сонгон шалгаруулалт хийдэг. Үүнд:

  • Компанийн нийт ажиллагсад дундаас ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжих боломж, ажлын гүйцэтгэлийн үр дүн зэргийг харгалзан үзэж, дотоод эх үүсвэрээсээ ажлын байранд шилжүүлэх, дэвшүүлэх чиглэлийг баримталдаг.
  • 2. Өдөр тутамын сонингоор болон компанийн албан ёсны вэб хуудсаар нээлттэй ажлын байрны зарыг түгээн компанийн байранд өөрийн биеэр авч ирж өгсөн анкетаас хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийдэг.

Ажилд орохыг хүссэн иргэнээс дараах материалуудыг хүлээн авдаг. Үүнд:

  • 1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • 2. Анкет /Компаний, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 харьцаатай цээж зураг/
  • 3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • 4. Ерөнхий боловсрол болон их, дээд, тусгай мэргэжлийн сургуулийн диплом, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сонгон шалгаруулах үйл ажиллагаа дараах үе шаттай ба сонголт хийх эцсийн шийдвэр нь хамтын шийдвэр байдаг. Үүнд:

  • 1-р үе шат: Анкетын шалгаруулалт
  • 2-р үе шат: Ажлын байрны онцлогоос шалтгаалаад гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой мэргэжлийн шалгалт
  • 3-р үе шат: Эхний ярилцлага
  • 4-р үе шат: Дэлгэрэнгүй ярилцлага
  • 5-р үе шат: Ажилд авах шийдвэр

Ажилд авахаар шийдвэр гарсан иргэнээс дараах бичиг баримтыг нэмж авдаг. Үүнд:

  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Шаардлагатай бусад материал

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай ханддаг
Харилцааны өндөр ур чадвартай
Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байрууд

ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАХ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТЕХНОЛОГИЧ

    Тавигдах шаардлага :
  1. Бетон арматурын чиглэлээр төгссөн.
  2. 5 доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  3. Хөдөө ажиллах боломжтой

ЦАХИЛГААНЧИН
    Ажлын байранд тавигдах шаардлага :
  1. Цахилгааны инженер, цахилгаанчин мэргэжилтэй
  2. Ажлын туршлагатай бол давуу тал болно
  3. Техник сэтгэлгээ сайтай
  4. Ажилдаа дур сонирхолтой
  5. Үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой бүх обьектын цахилгааны засвар үйлчилгээг хийж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах

ЛАБОРАНТ
    Ажлын байранд тавигдах шаардлага :
  1. Бетон зуурмагийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай
  2. Хариуцлагатай
  3. Мэргэжлээрээ төгссөн
  4. Хөдөө ажиллах боломжтой

Хобоо барих утас : 88060871

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага :

  1. Маркетингийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Маркетингийн чиглэлээр дадлага болон судалгааны ажил хийж байсан
  3. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  4. Маркетингийн судалгаа, шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний үр дүнг боловсруулж, судалгааны үр дүнд анализ хийх ур чадвартай
  5. ҮШинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй
  6. Удирдан зохион байгуулах чадвартай
  7. Харилцааны өндөр соёлтой


Нэмэлт мэдээлэл :
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс "ГАН ХИЙЦ" ХК -ийн төв байран дээр ирж анкет бөглөх эсвэл uugii.1026@yahoo.com хаяг руу өөрийн CV буюу намтараа илгээж болно. Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.
Таньд амжилт хүсье.

 

 

Цалин: Тохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Үйлдвэрлэл
Холбоо барих:  
Хаяг: Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Наран 18140-55 тоот
Утас: 88060871, 70172467