Дорнод аймагт байгуулагдаж буй Төмөр замын “Төмөр бетон дэрийн үйлдвэр”

  Манай “ГАН ХИЙЦ” ХК нь 2012 онд БНХАУ-ын Шандун мужын Фейчин хотод байрлах Хуй-Жин төмөр замын материалын компанитай хамтран Монгол улсад төмөр замын төмөр бетон дэрийн үйлдвэр барьж байгуулах чиглэлээр харилцан санал солилцож, техник эдийн засгийн үзүүлэлт,судалгаа шинжилгээний ажилуудыг 3 жилийн хугацаанд хийж, харилцан ойлгоцолын 2 удаагийн санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Төмөр бетон дэрний үйлдвэрийг Чойбалсан хотод байгуулахаар тооцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 2.7 га газар бүхий Дорнод аймгийн Чойбалсан хотын Ноосны үйлдвэрийн барилгыг худалдан аваад үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Хуучин Ноосны үйлдвэрийн барилгыг ашигласнаар дэд бүтэц, эрчим хүчний ажлыг шинээр хийх шаардлагагүй, технологийн болон бүтцийн өөрчлөлт хийгээд нийт хөрөнгө оруулалтын 30% буюу 1.44 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.
  Манай “ГАН ХИЙЦ” ХК нь БНХАУ-ын “Хуй Жин” төмөр замын материалын компанитай 2015 оны 08 сарын 20-ны өдөр №01 дугаар бүхий “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд 2015.09.30-2015.12.31 өдрийг дуустал БНХАУ-ын “Хуй Жин” Компаний 10 ажилтаныг Монгол улсад Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгээр 3 сарын хугацаанд оруулж ирэн ажиллаж байна.
Эхний үе шатанд хийгдэж буй ажил:
№01 дугаар бүхий хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Обьект болох Хуучин Ноосны үйлдвэрийн барилгыг Эхний ээлжинд сэргээн засварлаж доорхи ажилуудыг хийж гүйцэтгэж байна.:

  •  “ДБЭХС”ТӨХК-с Дулааны техникийн нөхцөлийг 2 жилийн хугацаатайгаар авч Үйлдвэрийн орчин болон конторын 2 давхар барилгад дулаан авч эхний ээлжинд 9180м3 халаах тооцоотойгоор сантехникийн холболтыг бүрэн хийж гүйцэтгэж байна.
  •  Дорнод НАА-н газраас Цэвэр ус, бохирын техникийн нөхцөлийг мөн хугацаатайгаар авч холболтыг хийсэн.
  •  “ДБЭХС”ТӨХК-р Өндөр хүчдэлийн 0,4 шугамыг сэргээн засварлаж, Цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна.
  •  “КEWIKO” компанийн алсын зайн утасгүй интернэтийг 5МВ хурдаар үйлдвэрийн орчинд авч Wifi-р албан хэрэг, мэдээллийн хэрэгцээг хангаж байна.
  •  Үйлдвэрийн барилгын тодор хана тасалгааг нэгтгэж 100-150м урсах Төмөр бетон дэрийн дамжуулгын тоног төхөөрөмжийн суурь бэлтгэж байна.
  •  Үйлдвэрийн тодор болон гадна засварын ажилуудыг хийж гүйцэтгэх зорилгоор 500м3 дайрга, 32 тн 5,25 марк бүхий цемент, 200м3 элсийг урьдчилан бэлтгэсэн байна.
  •  Үйлдвэрийн барилгын гадна 80 тн-н хүчин чадал бүхий бетон зуурмагийн узелийн тоног төхөөрөмжийг угсрахад бэлтгэж, суурийг цутгасан байна.
Хүчитгэсэн төмөр бетон дэрний үндсэн түүхий эд нь өндөр маркын портланд цемент болон суналтын өндөр бат бэхтэй ган утас болно. Дотоодоос “Хөтөл цемент шохой” ХК-ийн үйлдвэрлэдэг цементийг ашиглах боломжтой ба жижиг төмөр эдлэлүүдийг “Ган хийц” ХК дээр бэлтгэж, ган утасыг БНХАУ-аас импортлохоор тооцож байна.
  • 140 хүний ажлын байрыг шинээр бий болгоно.
  • Жилдээ 150000 ширхэг бетон дэр үйлдвэрлэнэ. /Цаашид нэмэгдүүлэх боломжтой./
  • Жилдээ 60 000м3 бетон зуурмаг үйлдвэрлэнэ.
  • Жилдээ 50 000м3 хайрга дайрга бутлан ангилна.
  • Үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжинэ.
Үндсэн чиг, хандлага:   Энэхүү Монгол улсад байгуулах Төмөр замын Төмөр бетонон дэрийн үйлдвэрийн Үндсэн чиг хандлага нь Монгол улсын Их хурлаас баталсан 32-р тогтоол, Төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд байгуулагдаж буй” Шинэ төмөр зам” төслийн үйл ажиллагааны 2-р шатанд тусгагдсан Хөөт-Бичигт-200км, Хөөт-Чойбалсан-150км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг-380км, Хөөт-Баруун-Урт-Сайншанд-490км дээрхи чиглэлүүдэд шинээр тавигдах 1220 км Төмөр замын, замын дээд цогцосын материалыг ханган нийлүүлэхэд оршино.
Дэлхийн бүхий л улс орнууд уламжлалт модон дэр ашиглах аргыг халж төмөр бетон дэрээр сольж байгаа бөгөөд манай орны хувьд ч адил солих ажил хийгдэж байна.Жилд ойролцоогоор 70км буюу 130000 ширхэгийг сольж байгаа ба одоогоор манай улсын нийт төмөр замын гол замын урт нь 1100 км, салаа салбар замууд нийтдээ 1800 км гаруй гэвэл 15 жил солих тооцоо байна.
Төмөр замаар тээвэр хийх нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байгаа. Харин төмөр замын нэвтрэх чадвар, тээвэрлэх хугацааг яаж нэмэгдүүлэх талаар ажиллаж байна. Монгол Улс Евро стандартыг нэвтрүүлэн улс орондоо мөрдлөг болгож байгаа өнөө үед төмөр замын дэр бетоны рельс бэхлэх бэхэлгээ /анкер/-уудад Англи, Герман улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг ашиглахаар заасан юм. Бид энэхүү үйлдвэрт Герман /Фосло/, Англи /пандрол/, ОХУ /Арс/ гэх мэт төрөл бүрийн бэхэлгээнүүдийг ашиглах боломжтой технологийг ашиглах уян хатан технологи хэвийг ашиглах болно.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

  • Мөнх-Эрдэнэ /Гүйцэтгэх захирал/
  • Утас: 99050383ь 99114923
  • Мэйл хаяг: railway_erdene@yahoo.com

Веб сайтаар зочилох