ЭКОНОМИ ЭНЕРЖИ ХИЙЦ ХХК

  Экономи энержи хийц ХХК нь Монгол Чехийн хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдаж байгаа компани юм. Манай компаний зорилго нь барилгын салбар дахь нимгэн төмөр хийц болон аж ахуй, өрхийн хэрэглээний нимгэн төмөр хийц, эдлэлийн хэрэгцээг дотооддоо гадаадын шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн үйлдвэрлэх юм.Зах зээлд чанар үзэмж сайтай , үнэ өртөг багатай, импортыг орлох бүтээгдэхүүн нийлүүлэн , хамт олныхоо ахуй, нийгмийн хэрэглээг сайжруулахад бидний зорилго чиглэл зорилго оршино.

Үйлдвэрлэхэд боломжит бүтээгдэхүүнүүд:

- Гэрийн болон үйлдвэрийн зориулалттай зуух яндан
- Агааржуулалтын систем
- Нийтийн хоолны зориулалттай сав суулга
- Тоног төхөөрөмж багаж, хэрэгсэл гэх мэт өнгөт, нимгэн төмөр хийц эдлэлийг үйлдвэрлэх боломжитой.
 

Манай үйлдвэрийн давуу тал:

-  Монгол Чехийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ба Европ стандарт, шинэ технологийг боломжтой
-  Үйлдвэрлэлийн зориулалтын байртай
-  Импортыг орлох, өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
-  Үйлдвэр нь бүрэн автомат технологижсон бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хурдтай богино хугацаанд ихийг бүтээх боломжтой
-  Материалын хорогдол бага, нарийн хийцлэлийг хийх боломжтой

“ЭКОНОМИ-ЭНЭРЖИ” ХХК-ийн үйлдвэрлэх гол бүтээгдэхүүн нь

эрчим хүч, түлшний хэмнэлттэй утаа бага ялгаруулдаг зуух, яндан үйлдвэрлэх юм. Хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн нь утаагүй түлш, түлшний хэмнэлттэй зуух, яндан үйлдвэрлэн нийлүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Энэхүү нийгмийн хэрэгцээнд зориулан агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүч, түлшний хэмнэлтэт, утаа бага ялгаруулах бүтээгдэхүүн Чех улсын технологи БОКРА яндангийн системийг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

БОКРА яндангийн систем нь дараах давуу талуудтай:

 

•  Түлшний бүрэн шаталт явагдана
•  Утаа, тортог ялгаруулалт багасна
•  Төхөөрөмжийг суурилуулсаны дараа үр дүн нь шууд гарна
•  Суурилуулахад хялбар, овор хэмжээ бага
•  Гэр хорооллын бүх төрлийн янданд суурилуулахад боломжтой
•  Өнгө үзэмж сайн, хөнгөн зэвэрдэггүй, эдэлгээ удаан, бат бэх
•  Байгаль хүнд ээлтэй, зардал багатай, эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн юм.

Веб сайтаар зочилох