Хадаасны үйлдвэр

  2010 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор монголдоо хадаасны үйлдвэр байгуулах төслийг санаачлан Ганхийц ХК-ийн дэргэд хадаасны үйлдвэрийг 2011 оны эхээр нээлтийг нь хийж ажиллуулсан.
Өдөртөө 100 кг хадаас үйлдвэрлэж байгаа нь барилгын салбарын хэрэгцээг хангаж чадахуйц хүчин чадалтай юм. Манай үйлдвэр 50, 60, 70, 80, 90, 100 мм-ийн хадаасыг үйлдвэрлэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Шинэ үйлдвэр байгуулахад ажлын байр нэмэгдэж тус үйлдвэртээ 5 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Веб сайтаар зочилох