хүнсний мөөгний үйлдвэр

   Манай орны ойд хүнс тэжээлийн ач холбогдолтой олон зүйлийн мөөг ургадаг. Эдгээрийн нөөц судлагдан тогтоогдоогүй боловч ой судлалын ажлын явцад илэрсэн 10 гаруй зүйл мөөг байдаг байна. Ойн мөөгийг төдийлөн их хэрэглэж заншаагүй боловч сүүлийн жилүүдэд төв, суурин газрын зарим оршин суугчид ойд ургадаг хүнсний мөөгийг түүх, анхны боловсруулалт хийх, хоол хүнсэндээ хэрэглэх аргыг эзэмшиж байгаагаар энэ зүйл даãалäàõ баялгийг ашиглах асуудал өргөжих төлөвтэй байна. Ойд ургадаг хүнс, тэжээлийн мөөгийг зөв таньж түүж бэлтгэх, хэрэглэх аргыг эзэмших явдал чухал юм.

Иймээс манай компани нь 2009 оноос байгальд ургадаг хусандай мөөгийг таримал аргаар тариж ургуулж, зах зээлд нийлүүлж байна. Энэ мөөгийг хэрэглсэнээр:
Xүний организмаас радио идэвхит элементүүдийг гадагшлуулна
Ходоодны шархаас урьдчилан сэргийлэх ба эмчилнэ
Цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг хэвийн байдалд оруулна
Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэх мэт олон давуу талтай





Монголд ургуулсан “Хусандай” мөөгний танилцуулга:

Мөөгийг байгалийн бяцхан эмийн сан гэж зоригтойгоор хэлж болно. Хусандай мөөг хүнсний маш их ач холбогдолтой бүтээгдэхүүн Маш өндөр илчлэг чанар нь хүний хүнсний хоногийн хэрэгцээний мах махан бүтээгдэхүүний 50-60%-ийг нөхөх чадвартай. Эрдэмтэдийн нотолсноор хүнсний мөөгөнд Уураг, Өөх тос, Нүүрс уснаас Фосфор, Төмөр, Ru, Mo, Ni, Sn, Va, Ba, Ti, Pb, Ag, Zr, Cd зэрэг бичил элементүүд болон В1, В2, В6, В12, РР, D2,Е амин дэмүүдээр баялаг төдийгүй 100гр мөөгөнд 2-9 мг аскорбины хүчил байдаг байна. Ниацины /PP/агууламжаараа махтай дүйцэж очдог ба пантотены агууламжаараа жимс, хүнсний ногоо, мах, загас, болон сүүнээс ч илүү гэсэн үг. Хусандай мөөгний хамгийн чухал шинж нь органик субстратыг уураг амин хүчил, амин дэм болон биологинйн идэвхит бодисуудаар баялаг мөөг болгон хувиргадагт оршино.
Уг мөөг нь ургац өндөртөй жилд нэг метр кв талбайгаас 350-420 кг хүртэл ургац хураан авах боломжтой бөгөөд түүний жингийн 88-91%-ийг ус эзэлдэг. / лууван-88%/, байцаа-91-92%, өргөст хэмх-95%-аас дээш, өндөг-87% гэх мэт/ Хусандайг шарж, жигнэж, цуунд боловсруулах байдлаар шөлтэй хоол болон пирог хийж болохоос гадна давсалж, хатааж, хөлдөөж болно. Мөн эмчилгээний хоолонд өргөн ашигладаг бөгөөд ялангуяа тураах эмчилгээнүүдэд илүү хэрэглэдэ. Учир нь хоол боловсруулах замыг удаанаар дүүргэж, хүнд цадсан сэтгэгдэл төрүүлдэг. Мөөгөнд байх шингэдэг нүүрс усны бага хэмжээ нь түүний илчлэгийг бууруулдаг. /300-340 Кал/100гр/

Хусандай мөөг байгалийн эмийн сан

Хүн бүрт 100-150 гр шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг болох нь нотлогдсон.

Та өдөрт 100-150 гр хусандай мөөгийг хүнсэндээ хэрэглэснээр :
•  Хүний организмаас радиоидэвхит элементүүдийг гадагшлуулна
•  Ходоодны шархаас урьдчилан сэргийлэх ба эмчилнэ
•  Атероклероз үүсэхээс урьдилан сэргийлнэ
•  Цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг хэвийн байдалд оруулна
•  Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ
•  Хорт хавдар үүэх эрсдлийг бууруулна
•  Дархлааны идэвхийг нэмэгдүүлнэ
•  Гэдэсний үйл ажиллагааг сайжруулна
•  Организмын хөгшрөлтийн явцыг саауруулна

Веб сайтаар зочилох