Еко цаг ХХК

  Хүчитгэсэн бетон хийц ХХК нь 2015 онд нэрээ өөрчилөн Еко цаг ХХК болсон. Манай компани Монгол улсын “Дэд бүтцийг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-нд тусгасан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах 0.4-35 квт-ын агаарын шугам дамжуулах олон улсын стандартад нийцсэн урьдчилан хүчитгэсэн төмөр бетон тулгуурыг эх орондоо үйлдвэрлэх үйл ажиллагааг 2006 оны 7-р сараас тогтмол явуулж байна.

Бид MNS4232-2006 стандартын шаардлага хангасан УКШ-9.27.15, УКШ12.35.19, ЗТБ-35.04.18а маркийн 8-18 метрийн урттай тулгуур үйлдвэрлэдэг. Манай улс 80 гаруй жил өндөр хүчдэлийн шонг модоор хийж, жилд дунджаар 15000 ширхэг ургаа модоо зөвхөн энэ зориулалтаар хяргадаг байсныг халж хүчитгэсэн төмөр бетон шонгоор хийх болсон нь шонгийн эдэлгээний хугацааг 80 орчим жилээр уртасгаж, хөдөлмөрийн бүтээмжийг 50 хувиар нэмэгдүүлэн, эрчим хүчний барилга угсралтын хугацааг 30 хувиар бууруулах нөхцлийг бүрдүүлж, 30 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Бидний үйлдвэрлэлдээ баримтлах зарчим:

•  Олон улсын Стандартын шаардлагыг бүрэн хангасан байх
•  Төмөр бетон тулгуур нь чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн байх
•  Мод модон материалыг ашиглахыг зогсоох
•  Байгаль орчинд хор нөлөөгүй байх
•  Эдэлгээний хугацаа урт- доод тал нь 80жил байх
•  Үнэ хямд байх
• Төмөр бетон тулгуурт ашиглах үндсэн туслах материалыг дотоодоос нийлүүлэх боломжтой учраас түүгээр   үйлдвэрлэсэн байх
•  Хамгийн сүүлийн үеийн ноу-хау технологи, техник тоног төхөөрөмж ашиглаж үйлдвэрлэгдсэн байх
•  Хөдөлмөр бүтээмж өндөр, жилд 11 мянган тулгуур үйлдвэрлэх боломжтой
•  Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг тооцохдоо хүн ажиллах бүхий л нөхцлийг хангасан байгаль орчинд хор   нөлөөгүй байх араг хэмжээг авсан байх
•  Хот тохижилтын өнгө үзэмжийг сайжруулна.

Веб сайтаар зочилох