“Тахько”, “Ган хийц” ХК ногдол ашиг тараана

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Taхько” ХК-ийн ТУЗ хуралдаж, 2011 оны ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг 56 төгрөгөөр тогтоож, ирэх тавдугаар сарын 1-ний дотор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн энэ оны ээлжит хурал маргааш болох бөгөөд ногдол ашиг тараах нэрсийн жагсаалтыг энэ үеэр бүртгэх аж.

Мөн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компанийн тоонд "Ган хийц" ХК багтаж байна. Тус компани нэгж хувьцаандаа 150 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих