Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа,
  Барилгын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихийг хийж бүтээснээ эргэн харахад салбартаа чухал байр суурь эзэлсэн үндэсний томоохон компани болж чаджээ. Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд анхаарснаар өөрийн гэсэн брэнд нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн дунд бий болголоо. Энэхүү боломжийг ашиглан миний бие удирдлагын хувьд ирэх арван жилд зорилго нэгтэй эвсэг хөдөлмөрч хамт олныхоо туслалцаатайгаар компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн илүү өндөр түвшинд хүргэх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

  Бид хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллага, хувьцаа эзэмшигч, чадварлаг мэргэжлийн баг, хамт олон, дадлага туршлагатай удирдлагын тусламжтайгаар үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартад нийцүүлэн явуулж, өрсөлдөөнд олж авсан давуу талаа цаашид хадгалан ажиллана. Компанийн эрхэм зорилго бол хүн төвтэй үйлдвэрлэл, хүн бүр хөдөлмөрлөж сайн сайхан амьдрах бүхий л боломжийг удирдлагын зүгээс баримталж, нийгмийн хариуцлагыг ухамсарлан, 2013 оноос жилдээ 1200 тонн төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалд хүргэх техник технологийн шинэчлэл хийнэ. Чех улстай хамтран Улаанбаатарын утааг багасгах, иргэдээ өвөл зунгүй цэвэр агаараар амьсгалах боломжийг бий болгож, гадаадаас ямар нэгэн бүтээгдэхүүн авахгүйгээр өөрсдөө утаа багасгах яндангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрийг бий болгох, Дорнод аймагт төмөр бетон дэрний үйлдвэр байгуулах зорилтууд тавин ажиллаж байна.

  Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрлэгчдээс худалдан авч тэднийг дэмжиж сүүлийн үеийн техник технологитой болгоход тусалж , мөн бизнесийн зөвлөгөө өгөхөөр идэвхтэй ажиллаж байгаа юм. Төрийн бус байгууллагууд болон МУЗН-ийн анхан шатны хороог компани дээрээ байгуулан ажиллаж байгаагийн үр дүнд нэн ядуу иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гэр оронгүй хүмүүс, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйчүүдэд тусламж дэмжлэг үзүүлэн ажилласаар байна. Бид чанартай бүтээгдэхүүн, иж бүрэн үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлэн хүргэж, орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглан өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдалд хурдан зохицож, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд явуулан, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ цаашид байнга оруулсаар байх болно.

"ГАН ХИЙЦ" ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан,
Монгол Улсын Зөвлөх инженер М.ДАВААСҮРЭН