Хамрагдах хүрээ

 Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, их, дээд сургууль болон коллежид суралцагч оюутнууд зохих болзол, шалгуурыг хангасан тохиолдолд энэхүү тэмцээнд оролцох эрхтэй болно.

Үйл ажиллагаа

 Тэмцээн нь дараах 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

№1 Бүртгэлийн үе шат

Тавигдах шаардлага- эмэгтэй

  • 17-23 настай /17-21 насны оролцогчид эцэг эхийн зөвшөөрөл олгох өргөдөл гаргана, 21-ээс насны оролцогчид уг өргөдөл хамааралгүй/
  • 165 см-аас дээш өндөртэй, 45-60 кг жинтэй
  • Өөртөө итгэлтэй
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Сурч боловсрох, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • “АРИУН ГОО” тэмцээнд орох чин хүсэлтэй байх

№2 Бэлтгэл хангах болон анхан шатны шалгаруулалтын үе шат Сургалт:

 “Ариун Гоо” миссийн тэмцээнд хамрагдсанаар дараах сургалтад үнэ төлбөргүй хамрагдана. Үүнд:
1. Бүсгүй хүний мөн чанар, дотоод гоо зүйн лекц
2. Тайзны соёл алхаа засалт, тайзны алхаан практик
3. Гадаад гоо зүйн практик
4. Харилцааны ур чадвар лекц

Фото зураг авалт: Сургалт:

 Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан фото зураг авах. Оролцогчдыг мэргэжлийн фото студиүдэд нэгдсэн журмаар зураг авалтад хамруулах бөгөөд энэхүү зураг авалтад оролцогчид нь өмсөж буй хувцасныхаа төрөл жанр, хэв маягийг илтгэсэн болон сурталчлах гэж буй бүтээгдэхүүнийхээ гол агуулгыг харуулсан зураг даруулах.

№3 Оролцогчдыг шалгаруулах дүрэм, шагнал

  “ АРИУН ГОО” тэмцээнийг Монголын соёл урлагийн мастерууд болон мэргэжлийн шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг уралдаанд оролцогчдын гоо үзэсгэлэн, бие бялдар, авьяас билэг, ур ухаан, тайзны соёл, идэвх санаачлаг, харилцааны ур чадвар, хувийн зохион байгуулалт, мэдлэг чадвар зэрэг шалгууруудаар нийт 15 ялагчийг шалгаруулна.

Шагналын сан Үндэсний 15 ялагч нар титэм үнэ бүхий зүйл гардуулна. Манжуурын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд шалгарвал дараах байдлаар шагнагдана.
  • Тэргүүн байр 20,000,000 төгрөг
  • Дэд байр 10,000,000 төгрөг
  • Хоёрдугаар байр 5,500,000 төгрөг
  • Тусгай байр 3,000,000 төгрөг
  • Тусгай байр 1,500,000 төгрөг
Оролцогчдыг шалгаруулах ,шагнал гардуулах үе шат буюу гала тоглолт 2017 оны 10 сарын 28-ны өдөр “49-р гудамж” хүүхэд залуучуудын театрт болно.
Холбоо барих утас: 976+ 88094786

Awesome images

Praesent nec leo venenatis elit semper aliquet id ac enim.